1. Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс "Хан" хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ.
Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй.
Цогцолборын хамгийн том гол нь “Тарнын гол” Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтдаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай.
Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм.
Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг.
2. Уран тогоо уул
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог, унтарсан галт уул юм. Далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж. Тогоо уулын өндөр нь 1620 метр. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Харин Тулга, Тогоо, Жалавч уул нь: Уран тогоо уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галвын үед оргилж байсан уулс юм.
Уран тогоо уулыг 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метр. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул далайн төвшнөөс дээш 1560 метрийн өндөрт байдаг.

Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, Монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.

Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ан амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтэн улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.
Домогт өгүүлснээр, Уран тогоо уулын ар хэсэгт бурхан рашаан дусаасан учраас Хутаг-Өндөр сумынхан идээ, ундаагаараа гайхагддаг гэдэг. Харин уулын өвөрт сүү дусаасан болохоор Баян-Агт, Сайхан сумдын айраг улсдаа алдартай болсон аж.
Байгалийн дурсгалт цогцолбор хэмээх тодорхойлолтод орсон Уран тогоо уулын орчимд эрт цагаас хүн нутаглаж байсны тэмдэг болох хүн чулуу, хиргисүүр зэрэг түүхийн үнэт олдвор элбэг. Тиймээс ч Уран тогоо уулыг зорих жуулчдын тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж.
3. Шивээт улааны цогцолбор дурсгал
Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад километр зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх уулын орой дээр Y-YIII зууны үеийн Түрэгийн Эльтерес Күтлүг хааны дурсгалд зориулсан цогцолборын туурь, им тамга бүхий хөшөө, хүн чулуу, арслан, хонь зэрэг 20 гаруй чулуун дурсгалтай цогцолбор бий.

4. Хар бухын балгас
Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туйрыг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг.
Туйрыг анх XIX зууны үед илрүүлэн олсон 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.

Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж.

Нутгийн ардын аман ярианд үүнийг “Номгүй хунтайж” хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав гэдэг. Сонирхуулж хэлэхэд энэ газарт Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Цогт тайж” киноны зураг авалтыг хийсэн байдаг.

5. Чин толгойн балгас
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ.

Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо /Кидан/ улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чань Чунь бомба үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ.

Үнэхээр ч Чин толгойгоос баруунтай Хадаасан-Хар бухын балгас, зүүн тийш "Талын улаан" гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр "Чин толгой", "Хар бух" хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна "Талын улаан балгас" ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ. Чин толгой болон Хадаасан-Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтай холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ.

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын энэхүү туйр байдаг. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй юм байна.
6. Могойн шинэ ус
Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар орших эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байна. Энэхүү дурсгал далайн түвшнээс дээш 1477 метрийн өндөрт оршин байна.
Энэхүү гэрэлт хөшөө дундуураа хоёр хуваагдсан, хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч байхгүй болжээ. 1970-аад онд нутгийн нэгэн малчин уурлаад энэнхүү хөшөөний нэг хэсгийн авч яваад Могойн нуур луу хаяасан гэсэн мэдээ байх бөгөөд чухам хөшөөний ямар хэсгийг Могойн Шинэ усны аль нуур луу нь аваачиж хийснийг тодруулах боломж гарсангүй. Учир нь Могойн Шинэ хэмээх энэхүү газар олон жижиг нуур бүхий хотгор газар болно. Судалгааны ном зохиолуудад “ Моюн-чурын хөшөөний түрэг бичээс” гэсэн нэрээр орсон байдаг.

7. Бий булагийн балгас
Хутаг-Өндөр сумын нутаг орших энэхүү газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт багагүй байгаа бөгөөд тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгал байдаг. Уйгур нар нь өөрийн улсыг байгуулж, хот хэрэм барьж байсны ул мөр нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Хар Балгас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнан уулын ойролцоо орших Бий булагийн балгас билээ. Хар балгас нь Уйгур улсын нийслэл байсан.
Байбалык хот буюу Бийбулаг нь сумын төвөөс баруун тийш 14 километрт байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир уг хотыг Уйгарын хаан Моюнчур байгуулуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.

БУЛГАН АЙМГИЙН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ
![]()
1993 онд Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эгийн голын сав газарт усан цахилгаан станц барих шалтгаанаар ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн судалгааны баг тэр орчмын археологийн дурсгалуудыг авран хамгаалах үүднээс малтан шинжилж эхэлсэн байна. Үүнээс хойш 2000 он хүртэл Франц, АНУ-ын судлаачидтай хамтарсан шинжилгээний ангиуд Эгийн голын савд нийт 251 км2 талбайд хайгуулын ажил гүйцэтгэж түүхийн олон үед холбогдох 906 том жижиг дурсгал илрүүлэн олж бүртгэжээ. Үүний дотор чулуун зэвсгийн үеийн 28 бууц, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 389, дөрвөлжин булш 89, хадны зураг 3, буган чулуун хөшөө 1, хүннү булш 119, түрэг булш 3, дундад зууны үеийн булш 71, хадны оршуулга 1, эртний суурингийн үлдэгдэл 2, шинэ үед холбогдох төвд маанийн үсэгтэй чулуун хөшөө 201, сүм хийдийн туурь 5 илрүүлэн судалсан бөгөөд нэг бүс нутгийг цогццор нь судалсан нь эрдэм шинжилгээний хувьд чухал ажил болсон байна.
2011 онд профессор А.Очир, С.Харжубай нарын удирдсан Монгол Казакстаны хамтарсан хээрийн шинжилгээний анги Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн дэргэдэх Шороон бумбагар хэмээх дурсгалыг малтан судалж эртний Уйгар угсаатны түүхэнд холбогдох ханын зураг бүхий онц сонирхолтой бунхант булшийг илрүүлжээ. Энэхүү ханын зураг нь Монгол төдийгүй Төв Азийн түүхэнд анх удаа олдож байгаагаар тун ховор үнэ цэнэтэй дурсгал болох юм. Бунхнаас гарсан 550 гаруй олдвор боон ханын зургийг судах, хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчилах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг ажлыг холбогдох байгууллагууд шат дараатай авч хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол улсын засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг сүүлийн 10 гаруй жилийн туршид илэрч олдсон олон арван дурсгалаар баяжуулан шинэчлэн баталсан юм. Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас уг жагсаалтын Улсын хамгаалалтад:
1. Баян-Агт сум – Шивээт улаан – Түрэгийн үеийн цогцолбор дурсгал
2. Дашинчилэн – Халдунзүрх уул – Цогтын Цагаан байшингийн балгас, гэрэлт хөшөө
3. Дашинчилэн – Харбухын балгас
4. Дашинчилэн – Чин толгойн балгас
5. Могод – Хөл асгат – Түрэгийн Алтан тамгат дархны бичигт хөшөө
6. Сайхан – Байширын ус – буган чулуун хөшөө
7. Сайхан – Хиргист хөндий – Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө
8. Сэлэнгэ – Ингэт толгой – Далхабандида гэдэг хүн чулуун хөшөө
9. Хутаг-Өндөр – Бийбулагийн балгас
10. Хутаг-Өндөр – Төлбөрийн голын сав дагуух чулуун зэвсгийн суурин, эртний булш хиргисүүрүүд гэсэн 10 дурсгалыг авчээ.
|
Моюнчурын гэрэлт хөшөө
Булган аймгийн Сайхан сумын нутагт Хиргистийн Хөндий гэдэг газарт байдаг.Уйгар улсын түүх соёлын хосгүй дурсгал бөгөөд Түрэг бичээсээр бичигдсэн байдаг.Өндөр нь 3,8 метр.Уг хөшөө нь анх мэлхий чулуун суурин дээр байсан боловч сууринаасаа унажээ.Унахдаа голоороо хугарсан байна.Нийт 44 мөр бүхий бичээстэй бөгөөд нэг мөрөнд 150 орчим үсэгтэй.Нийтдээ 6750 орчим үсэг зурлага байдгаас 1750 орчим нь баларч бүдгэрчээ.Уг хөшөөг Уйгарын анхны хаан Пейло-гийн хүү,Уйгарын хоёр дахь хаан Моюнчур босгуулжээ.Моюнчур 747-759 оны хооронд хаан ширээнд суусан бөгөөд амьд сэрүүндээ энэхүү хөшөөг бүтээлгэж 744-750 оны хоорондох Уйгарын түүхийг бичүлжээ.
Түүх соёлын дурсгалт газрууд
|
Цогтын цагаан байшингийн үлдэгдэл, гэрэлт хөшөө
Халхын Цогтхун тайжийн үед байгуулсан энэхүү барилгын туйр одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг бөгөөд түүний дэргэд босгосон монгол, төвд бичигтэй хөөшөө чулуунаа "Туул мөрний тансаг талын өрнө зүгт, Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд эгшнөрчүүд төмөр үхэр /1601/ жилийн хөхөө сарын 15-наас үүсч, сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой /1617/ жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав" гэсэн бичээс бий.
Байшинг бяцхан товцог толгойн орой дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй, хятад дээврийн ваартай байжээ. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойрон нэлээд хүн ам оршин сууж байсны гэрч юм. Цогтын Цагаан байшингхуучин барилгын суурь дээр барьж хэрмийн доод хэсгийг чулуу өрж тэхий дундаас дээшийг тоосгоор үйлджээ.
Хэрмийн хэмжээ нь баруун урдуураа 119, зүүн урдуураа 208, зүүн хойгуураа 109, баруун хойгуураа 203 фут. Цагаан байшингийн барилгууд өнгө өнгийн паалантай гоёмсог цэцэг чимэгт ваараар чимэглэгдсэн байв. Цогтын Цагаан байшинг 1889 онд Клеменц нар 1889,1895 онд үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн бөгөөд 1894 онд Георг Хут тэнд босгосон хөшөө чулууны монгол, төвд бичээсийг герман орчуулгын хамт нийтэлжээ. Мөн 1933-34 онд оросын эрдэмтэн Д.Д.Букенич бага сага малталт хийж шинжилсэн тайлан одоо ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж буй.
Цогтын хадны бичиг
Долоон бадаг уг шvлгийн утгын цєм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шvлэглэсэн хэсэг юм. Цогтын хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс тєрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бvр ч ганцаардан эгчийгээ ихэд vгvйлдэг байсан гэдэг. Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хvv Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргvvцэн тэмцсэн Цахарын Лэгдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Ингээд чулуунд бичсэнээр "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад єндєр дээр гарч байхдаа зvvн зvг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн єгvvлээд уйллаа" хэмээсэн байна. Цогт тайж эгчээ vгvйлэн шvлэг зохиохдоо санаагаа шууд тоочсонгvй, гvн ухааны асар нарийн гаргалгаа хийж, яруу найргийн шат дарааллын зарчмаар бичсэн байдаг.
Дээр тэнгэр хааны аху хийгээд
Дэлхий дахь хан богдсын аху газар
Дээр доорын ялгал буй боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.
Агнистийн агуй дахь бодиства нар хийгээд
Алтан дэлхий дэхь бодь сэтгэлтэн хоёрын
Аху газар ангид боловч
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.
Энд хан богдсын сайн түшмэл хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр боловч
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.
Олз идэш олон ядагч хүн хийгээд
Уулын модонд явагч араатан хоёрын
Ахуй газар ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.
Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхийг хүсэх сэтгэл агаар нэгэн буй.
Онон мөрөнд буй Халуут эгч минь хийгээд
Орхон, Туулд агч өвчит бид хоёр
Халх, Онигуудын газар хол боловч
Хайрлан санахын агаар нэгэн буй.
Энэ биедээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.
Хар бухын балгасны туйр
Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, хадаасан толгойн зүүн хойнох эртний хотын туйрыг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туйрыг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948-1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж бүтээжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.
Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай хэмжээ нь 0,5х0,5км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторхи талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингуууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж. Хотын туйрыг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны Уйгурын дурсгалтай ижилсэн агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэрч байсныг судлаачид тогтоосон байна.
Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягтай байжэээ. Нутгийн ардын аман ярианд үүнийг “Номгүй хунтайж” хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав гэдэг. Түүгээр ч барахгүй ХХ зууны эхэн үед үүгээр нутаглаж байсан Цогт тайжийн үрийн үр эелдэн засаг Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ.
1970 оны малтлага судалгаагаар тус хотын нэгэн эвдэрхий сувраганы нуранхайгаас монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээний хувьд гойд үнэтэй ховор олдвор юм. Эдгээр ном нь хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, хуудасны ар, өвөрийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гарааг бүтээсэн зүйл байжээ.
Лигшиддонгайлин хийд
Дайчин вангийн хушууны гол хүрээ Лигшиддонгайлин нь Түшээт хан аймгийн эртний хийдийн нэг юм. Энэ хийдийн туйр нь одоо Булган аймгийн төвийн өмнө хэсэгт бий. Туc хийдийг 1666-1667 онд Түшээт хан Чахундоржийн /Чимиддорж/ ойр төрлийн Баатар Бэйл хэмээгч өөрийн гэрийг Цогчин сүм болгож анх үүсгэсэн. XVII зууны сүүлч XVIII зуунаас тус хийдэд хурлын дацан болон аймгийн сүмүүдийг удаа дараалан өргөтгөжээ. Үүнд: Арван нэгдүгээр жарны усан гахай жил /1633 онд/ Дашпилжайлон аймаг, 1685 онд цогчин хурал, 1697 онд Самданчойлин, 1709 онд Пунцагдоналин буюу тойны аймаг, 1721 онд Дашчойлин буюу бандидын аймаг, 1733 онд Дашчойхорлин буюу унзадын аймаг, 1792 онд цанид дацан, 1789 онд эмч нарын дацанг байгуулжээ. 1876 онд Диваажин буюу жаргалын орон гэдэг нэртэй хиймэл уулан дээр сүм байгуулж, 1904 онд сүрлэг томруунаараа Ази тивд томоохонд тооцогдох Цагаан суваргыг барьж дуусгажээ.
Чин толгойн балгас
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын энэхүү туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ.
Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо /Кидан/ улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чань Чунь бомба үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ.
Үнэхээр ч Чин толгойгоос баруунтай Хадаасан-Хар бухын балгас, зүүн тийш "Талын улаан" гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр "Чин толгой", "Хар бух" хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна "Талын улаан балгас" ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ. Чин толгой болон Хадаасан-Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтаи холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ.
Бабалык хот
Манай эрний VIII зууны дундуур үед Уйгурууд монгол нутагт хэд хэдэн хот суурин байгуулсны нэг нотолгоо нь Булган аймгийн Хутаг Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн нутагт, Сэлэнгэ мөрний хөндийд байдаг эртний Байбалык гэдэг хотын үлдэгдэл балгас юм. Түүнийг нутгийн ардууд "Бийбулаг" гэж нэрлэнэ. Байбалык хотыг байгуулсан анхан цагаас тэнд согд, хятад худалдаачид суурьшин сууж байв. Зөвхөн худалдаачид төдийгүй бас согд номын багш нар тэнд залран ирж, бурхны шашин, манихейн шашныгномлож, шашны ном уйгур хэлээр орчуулж байжээ. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Байбалык хот тухайн үедээ Төв Азийн соёлын нэгэн хөгжин цэцэглэсэн голомт болж байв. Энэ хотыг 840 оны үед Енисейгээс ирсэн Киргыз аймгийн нүүдэлчид довтлон уйгурын байгуулсан сүм барилгыг эвдэж, ном судрыг түймэрдэн оджээ.
Байбалык хотын тухай бичгийн мэдээ энэхэн төдий байна. Хотын турийг эртний судлаачид өдий хүртэл жинхэнэ ёсоор судлаагүй . Гүймэг ажиглалт хийхэд туе тусдаа барьсан хоёр багавтар шавар хэрэмтэй байжээ. Хэрмийн хийц нь Хар балгасны цайзат хэрэмтэй адил шороо дагтар-шуулан босгосон байна. Хойд талын /Бийбулгийн сүм байсан/ хэрмэнд нь хүрмэн чулуугаар хийсэн эрэгчин эмэгчин арслангууд байсан нь хэрмээс хойших Арслан толгой гэдэг нэртэй уулын өвөрт байсантай холбоотой гэж үздэг.
No comments:
Post a Comment