Булган аймаг
Газар зүй
Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.
Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу, өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас, дунд хэсгээр нь Дээд Пермийн ба Гуравдагч, Юрийн галавын бялхмал чулуулаг, мөн Дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж, газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэлбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.
Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийн ургамал, хойд хэсгээр ой хөвч тархжээ. Ан амьтан элбэггэй.
Түүх
Эртний түүх
Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргид, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.
БНМАУ-ын үе
Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.
Нутгийн хуваарь
Булган аймаг дотроо 16 сум болж хуваагдана.
Сумын нэр | Хүн ам (2005)[3] | Хүн ам (2009)[3] | Хүн ам (2010)[4] |
---|---|---|---|
Баян-Агт | 2,823 | 3,048 | 2,879 |
Баяннуур | 1,303 | 1,526 | 1,523 |
Бугат | 1,623 | 1,800 | 1,874 |
Булган* | 11,984 | 12,396 | 11,320 |
Бүрэгхангай | 2,123 | 2,406 | 2,491 |
Гурванбулаг | 3,221 | 3,119 | 2,754 |
Дашинчилэн | 2,422 | 2,574 | 2,341 |
Могод | 2,609 | 2,738 | 2,467 |
Орхон | 2,941 | 3,012 | 2,599 |
Рашаант | 3,206 | 3,131 | 2,828 |
Сайхан** | 3,685 | 3,747 | 3,246 |
Сэлэнгэ | 3,057 | 3,271 | 2,831 |
Тэшиг | 3,520 | 3,514 | 3,179 |
Хангал*** | 4,442 | 4,700 | 4,041 |
Хишиг-Өндөр | 3,057 | 3,171 | 2,576 |
Хутаг-Өндөр | 4,236 | 4,591 | 4,226 |
Аймгийн дүн | 56,428 | 58,834 | 53,023 |
.
· Аймгийн төв Булган
· УБ → Булган 318 км зайтай
· Газар нутаг 48,700 км²
· Хүн ам
Нийт (2000) 61,776
Нягтшил 1.27/км²
· Утасны код +976 (0)134
· Машины код БУ-
· ISO 3166-2
Газар зүйн байрлал
Булган аймаг нь Монгол улсын хойморт оршдог, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагтай хиллэдэг. Булган аймаг 1 939 онд байгуулагджээ. Тус аймаг Улаанбаатараас 330 км, Монгол орны умард хэсэгт Хангайн уулархаг мужийн ойт хээрийн бїсэд оршдог бєгєєд хойд талаараа Орос улстай хил залгана.Мөн ОХУ-тай 160 орчим км газраар хил залгадаг 49 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, 16 сум, 72 баг, 1 тосгонтой, 61 мянган хүн амтай. Нийт хүн амын 51.0 хувь эмэгтэй, 40.2 хувь 0-17 насны хүүхэд 31.4 хувь нь 18-35 насны хүүхэд залуучууд, 8.8 хувь нь ахмад настнууд байна. Төсвийн 129 байгууллагад 3000 гаруй төрийн албан хаагч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Хангайн бүсчлэлд хамаарагддаг. Цаг уурын хангайн бүсийн уулархаг мужид багтдаг. Сэлэнгэ , Орхон, Эг, Хануй зэрэг том гол мөрөг урсан өнгөрдөг бөгөөд 450 шахам гол горхи, 670 шахам булаг шанд, Харгал, Айрхан, Шарга, Цэгээн, Харгал, Айрхан, Өрөм ,Асгатын зэрэг 27 нуур цөөрөм, Хульж, Хануй, Цагаан гол, Хунт зэрэг халуун, хүйтэн 20 гаруй рашаантай. Хантай, Бүтээл, Авзага хайрхан, Бүрэг, Намнан, Залман, Дулаан хаан зэрэг томоохон 30 гаруй уул нуруудтай. Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас дунд хэсгээр нь дээд пермийн ба триас юрийн галавын бялхмал чулуулаг, мөн дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэпбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийм ургамал, хойд хэсгээр ой хөвч ой тархжээ. Ан амьтан элбэггэй.
No comments:
Post a Comment